ХБНГУ-ын Фав сервис ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хайко Шюлер, төслийн дарга Денис Невинский, Фав сервис ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Роберт Пфанн, Цэсэн боловсролыг дэмжих сангийн захирал Д.Энхболд, сургалтын менежер Д.Энхтуяа, Хөгжил төвийн зөвлөх Б.Өсөхбаяр нар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн гагнуурын төвтэй 2025 оны 4 сарын 10-ны өдөр танилцлаа.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Фав сервис ХХК-тай 2023 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 18-25 насны залуучууд манай сургуулийн Герман хэлний сургалтад хамрагдаж, В2 түвшний шаардлагыг хангаснаар ХБНГУ-д нарийн мэргэжлээр сургах боломжтой болох юм.
