Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ШУТИС-ийн Эрдмийн чуулганд манай оюутнууд тэргүүлэв

ШУТИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн оюутны “Эрдмийн XXIV чуулган” 2025 оны 4 сарын 4-нд боллоо. ЭЦДС-аас шалгарсан 2 илтгэл Техник технологийн салбар хуралдаанд хэлэлцэгдэж, Авто инженерчлэлийн 3-р ангийн оюутан Б.Лхагвадоржийн “KOMATSU HD-1500-8 өөрөө буулгагч автомашины тэвшний элэгдлийн судалгаа” илтгэл тэргүүн байр, Цахилгаан системийн автоматжуулалт 3-р ангийн оюутан Л.Одлхагва, Мэдээллийн технологийн 3-р ангийн оюутан Б.Уянга нарын “Аюулыг мэдээлэх хамгаалалтын дуулганы судалгаа, хөгжүүлэлт” илтгэл гутгаар байр эзэллээ. Оюутнуудаа удирдан амжилттай оролцуулсан МТ-ийн эрхлэгч доктор Б.Пүрэвдорж, ЭХМТТ-ийн дэд профессор А.Түвшинжаргал нарт хамт олныхоо өмнөөс баяр хүргэе. Механикийн чиглэлээр оролцсон илтгэл ШУТИС-д анх удаа тэргүүлж, удирдагч Б.Пүрэвдорж “Шилдэг удирдагч багш”-аар шалгарсан амжилт үзүүллээ.  

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төв

Энэ нийтлэлийг хуваалцах :