Дэлхийн номын өдрийг тохиолдуулан уншигчдын ном унших сонирхлыг төрүүлэх, яруу найраг сонирхогч, бичигч, оюутан сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлэх, уран яруу бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх, утга зохиолын ном бүтээлийг сурталчлах зорилгоор сургуулийн багш, ажилтнууд оюутан сурагчдын дунд өдөрлөгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр “Өглөөг номтой угтая” арга хэмжээ, номын үзэсгэлэн, яруу найргийн тэмцээн, танин мэдэхүйн АХА, уншигч зохиогчийн уулзалт зэрэг арга хэмжээг явуулсан.
АХА тэмцээний ялагчаар Коосэн МИ-1 ангийн оюутан З.Занабазар шалгарсан.
Яруу найргийн тэмцээний 1 дүгээр байрт ЦСА-3 ангийн оюутан Г.Ган-Эрдэнэ
2 дугаар байрт АМБТ-2 ангийн оюутан Э.Энхжин
3 дугаар байт УУАТ-3 ангийн оюутан М.Баттулга нар шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа. Яруу найргийн тэмцээнийг МЗЭ-ийн гишүүн зохиолч М.Толя, номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш нар шүүн явууллаа.



