“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Оюутны зөвлөлийн ээлжит XVIII чуулган 2025 оны 05 сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганд анги тус бүрээс 5 оюутны квоттой оролцож, Чуулганыг ЦСА-4 ангийн оюутан Э. Энх-амгалан удирдан явуулж, тус чуулганаар МТ-1 ангийн оюутан Э.Энхриймаа, Санхүү-3 ангийн оюутан Б.Оюун-Эрдэнэ нар оюутны зөвлөлийн тэргүүнд нэр дэвшиж Чуулганд оролцогчдын олонхын саналаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Оюутны зөвлөлийн тэргүүнээр МТ-1 ангийн оюутан Э.Энхриймаа сонгогдлоо.