Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Цахилгаан хангамжийн улсын 8-р олимпиад боллоо

            Монгол улсын их дээд сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахилгаан хангамжийн Улсын VIII олимпиад” 2025 оны 4-р сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод байрлах “Техник Технологийн Дээд Сургууль” дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад “Техник Технологийн Дээд Сургууль”- (IET), ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, ХААИС-ийн Инженер, технологийн сургууль, Дархан Технологийн сургууль, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн нийт 9 баг оролцож, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

   Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль ЭХМТТ-ийн багш нар, 6 оюутны бүрэлдэхүүнтэй  амжилттай оролцлоо.

    Уг олимпиад нь оюутнуудын ур чадварын хэсгийг нарийвчлан бодит орчинд суурилсан практик ажил хийснээрээ онцлог болсон ба дараах дөрвөн хэсгээр оюун ухаан мэдлэг чадвараа сорьсон.

  • Онолын мэдлэг үнэлэх тест
  • Бодлого бодох
  • Power Factory программ дээр туршилт
  • Ур чадварын хэсэг гэсэн дөрвөн үндсэн шалгуураар явагдлаа.

Олимпиадад багийн төрөлд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 1-р баг 3-р байранд орсон бол хувийн дүнгээр ЦСА-3 ангийн оюутан Б.Лхагважав 2-р байранд, ЦСА-3 ангийн оюутан Л.Одлхагва 3-р байрыг тус тус эзэлж амжилт арвинтай оролцов.

ЭХМТТ-ийн ахлах багш С.Будхүү олимпиадын шүүгчээр ажилласан бол багш Ш.Сансарсайхан, Х.Эрдэнэтуяа нар хяналтын шүүгчээр тус тус ажиллав.

Энэ нийтлэлийг хуваалцах :