Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Япон Улсын Ишикава мужийн захиргаатай уулзалт хийлээ

      Таб Солюшн ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Ишикава мужийн захиргаатай 2026 оны 01 сарын 30-ны өдөр цахимаар уулзалт хийлээ.

      Уулзалтаар манай сургуулийн хэрэгжүүлж буй япон хэлний сургалтын хөтөлбөр, сургалтын зохион байгуулалт, мөн Япон Улстай хэрэгжүүлж буй бусад хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.

      Ишикава муж нь олон улсын хүний нөөцийн хамтын ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын байгууллагуудтай цаашид хамтран ажиллах боломжийг судалж байгаа бөгөөд манай сургуулийн япон хэлний боловсрол эзэмшсэн төгсөгчдийг Япон Улсад ажиллах боломжоор хангах чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

      Энэхүү уулзалт нь манай сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, төгсөгчдийн олон улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Энэ нийтлэлийг хуваалцах :