Эрдэнэт цогцолбор их сургууль

АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид манай сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Молик Д.Бэркана болон Боловсролын хөтөлбөр, сурталчилгаа хариуцсан ажилтан Х.Саруул нар 2026 оны 4 сарын 16-ны өдөр манай сургуульд зочиллоо.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, АНУ-ын Төрийн департаментын “Fulbright ETA” (English Teaching Assistant) хөтөлбөрийн туслах багшийн зааж буй англи хэлний хичээлд суун, суралцагчидтай чөлөөт уулзалт хийв. Уулзалтын үеэр сурагчид англи хэлний мэдлэгээ сорих, олон улсын боловсролын хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах боломж олдсон юм.

Дашрамд дурдахад, манай сургууль нь АНУ-ын Элчин сайдын яамтай боловсролын салбарт олон жилийн турш идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, 2012 оноос хойш “Fulbright ETA” хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж, жил бүр Америк багш нарыг хүлээн авч, сургалтын чанараа ахиулан ажиллаж байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :