Коосэн хөтөлбөр
Хамт олон
Хөтөлбөрийн танилцуулга
Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийг түшиглэн Коосэн сургуулиудыг нэмж байгуулан хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, дутагдалтай байгаа инженер технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх бодлого баримталж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 224 дүгээр ба 2021 оны 321 дүгээр тогтоолоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлж 5000 оюутантай “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн Цогцолбор” хотхон болгон хөгжүүлэх бодлого шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн уялдаа холбоог хөгжүүлэх, шаталсан сургалттай боловсролын тогтолцоог дэмжихэд оршино.
Эрдэнэт цогцолбор их сургууль нь орон нутагт Япон улсын “Коосэн” загварын инженерийн хөтөлбөрийг жишиг болгон суралцагчдад өсвөр наснаас нь технологийн боловсрол эзэмшүүлэх зорилгоор 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн “Механик инженерчлэл”, “Цахилгааны инженерчлэл”, “Химийн инженерчлэл” мэргэжлүүдээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Сургалт
Сургалтын үйл ажиллагаа цахилгаан инженерчлэл болон механик инженерчлэл гэсэн 2 үндсэн чиглэлээр явуулдаг.
- Эрдэнэт Коосэн Технологийн Коллежийн Цахилгааны инженерчлэлийн дэд бакалаврын хөтөлбөр нь цахилгаан хангамж, электроник, үйлдвэрлэлийн автоматжуулалт, хяналт хэмжилтийн системийн чиглэлээр орчин үеийн мэдлэг, ур чадвартай инженер, техникчийг бэлтгэхэд чиглэнэ.
- Сургалт нь онол болон практик дадлагыг уялдуулсан байдлаар явагдах бөгөөд оюутнууд цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, тооцоолол, сонголт хийх, цахилгаан хөдөлгүүр болон удирдлагын системийг ажиллуулах, хэмжилт туршилт хийх зэрэг бодит үйлдвэрлэлийн орчинд шаардлагатай чадваруудыг эзэмшинэ. Мөн инженерийн сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, багаар ажиллах болон мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарна.
- Хөтөлбөр нь бүс нутгийн үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн бөгөөд Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай уялдан, үйлдвэрлэлд шууд ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэдэг. Түүнчлэн олон улсын стандарт, Япон улсын Коосэн боловсролын туршлагад тулгуурласан сургалтын орчин нь оюутнуудад дэлхийн түвшинд өрсөлдөх боломжийг бүрдүүлдэг.
- Тус мэргэжлээр суралцагч нь:
- Дотоодын их, дээд сургуулиудад цахилгаан, электроникийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцах
- Япон улсын Коосэн болон бусад их, дээд сургуульд шилжин суралцах
- Гадаад, дотоодын үйлдвэрлэлийн байгууллагад ажиллах
- Суралцах хугацаандаа Япон болон дотоодын үйлдвэрүүдэд дадлага хийх
- Эрдэнэт үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн байгууллагад дадлагажих, ажиллах боломжтой.
- Механик инженерчлэл дэд бакалаврын хөтөлбөрийн зорилго нь үйлдвэрлэлд суурилсан практик сургалт, CDIO (Сэтгэх–Зохиох–Бүтээх–Хэрэглэх) арга зүй, үр дүнд суурилсан боловсролын зарчимд тулгуурлан механик систем, машин тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах мэргэжлийн чадамжтай, инженерийн сэтгэлгээтэй, ёс зүйтэй, багаар ажиллах болон бие даан шийдвэр гаргах чадвартай, технологийн шинэчлэлд дасан зохицох чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
- Тус хөтөлбөр нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бүс нутгийн үйлдвэрлэлийн байгууллагуудын хөгжлийн шаардлагыг хангахын зэрэгцээ олон улсын үйлдвэрлэлийн стандарт, чанарын удирдлага, ажлын соёлд нийцсэн, гадаадын үйлдвэрлэлийн орчинд ажиллах болон мэргэжлээрээ цаашид хөгжих боломжтой, өрсөлдөх чадвартай инженер техникийн ажилтныг бэлтгэж Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.
- Механик инженерийн мэргэжлээр суралцагч нь:
- Эрдэнэт-Коосэн Технологийн Коллежийг төгсөн “Эрдэнэт Цогцолбор” Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн, Механик инженерийн ангиудад элсэн суралцах.
- Япон улсын Коосэн технологийн их, дээд сургуульд элсэн суралцах.
- Япон улсын компаниудад ажиллах.
- Суралцах хугацаандаа Япон улсын Коосэн технологийн сургуульд дадлага хийх.
- Япон улсын механикийн үйлдвэрүүдэд дадлага хийх боломжтой.
- “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжид дадлага хийх
Хөтөлбөрийн үндсэн мэдээлэл
Хөтөлбөрийн зорилго
Химийн технологи, процессын инженерчлэлийн чиглэлээр онолын гүн мэдлэгтэй, практик ур чадвартай, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг төлөвлөх, удирдах чадвартай инженерүүдийг төлөвшүүлэх явдал юм.
Хөтөлбөрийн зорилтууд
- Математик, физик, ерөнхий болон аналитик хими, термодинамик, химийн кинетикийн үндсэн зарчмуудыг инженерийн тооцоололд ашиглаж сургах
- Үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хаягдалгүй технологи нэвтрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах соёлыг төлөвшүүлэх
- Шинэ материал гарган авах, түүхий эдийг гүн боловсруулах арга замыг эрэлхийлэх, судалгаа шинжилгээний ажил хийх чадварыг хөгжүүлэх
- Инженер хүний ёс зүйтэй байх, салбар дундын багт хамтран ажиллах, төсөл удирдах болон харилцааны чадварыг эзэмшүүлэх