Дэлхийн номын баярын өдрийг тохиолдуулан уншигчдын ном унших сонирхлыг төрүүлэх, яруу найраг сонирхогч, бичигч, оюутан сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлэх, уран яруу бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх, утга зохиолын ном бүтээлийг сурталчлах зорилгоор сургуулийн багш, ажилтнууд оюутан сурагчдын дунд өдөрлөгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр “Өглөөг номтой угтая” арга хэмжээ, номын сэдэвчилсэн үзэсгэлэн, яруу найргийн тэмцээн, уншигч зохиогчийн уулзалт зэрэг арга хэмжээг явуулсан. “Та авч болно, өгч болно” ном солилцоо булан ажиллуулсан.
Уншигч зохиогчийн уулзалтад Монголын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч яруу найрагч Дамбийн Дашдонов оролцлоо. Оролцогч оюутан сурагчдын дунд шүлгийн тэмцээн зохиолоо.
Тэмцээний 1 дүгээр байрт ЦСА-4 ангийн оюутан Г.Ган-Эрдэнэ
2 дугаар байрт ЦСА-3 ангийн оюутан Б.Балжинням
3 дугаар байрт УУАТ-4 ангийн оюутан М.Баттулга нар шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа. Яруу найргийн тэмцээнийг Монголын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч яруу найрагч Дамбийн Дашдонов, номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш нар шүүн явууллаа.

