Эрдэнэт цогцолбор их сургууль

Ахлах сургуулийн сургалтын танилцуулга

Манай сургууль 2006 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор их сургуулийн Ахлах сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 16 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Ахлах сургууль нь Суурь болон Бүрэн дунд боловсрол олгох  ба ОУ-ын хөтөлбөрийг туршин сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг.  9, 10, 11, 12 дугаар  ангиуд хичээллэдэг. Давуу тал:
  • Анги дүүргэлт - 24 сурагчтай;
  • Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн илүү цагаар судална;
  • Мэргэжлийн өндөр ур чадвар сайтай, дадлага туршлагатай багш нар хичээл заана;
  • Суралцагчдыг Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлээр олимпиадад бэлтгэнэ;
  • Улс, аймаг, бүсийн математик, физик, хими, англи хэлний олимпиадад амжилт гаргасан суралцагчид сургалтын төлбөрийн 5-100 хүртэлх хувийн хөнгөлөлт эдэлнэ;
  • Ахлах сургуульд хоёроос доошгүй жил суралцаж төгссөн төгсөгч "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцвал эхний жилдээ 7-12 кредитийн  сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.
  • ЭЕШ—ын дүнгээр аймаг улсын дундажаас дээгүүр шалгагдан аймагтаа тэргүүн байр эзэлдэг
  • Сурагчдын  хөгжил төлөвшлийн ажлыг дэмжин долоо хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулж хүүхэд бүрийг тэгш хамруулж байна.
Багш нар:
  • Химийн багш С.Мэнджаргал – Монгол улсын гавьяат багш, Улсын химийн олимпиадын алт, хошой хүрэл медальт. Бэлтгэсэн сурагчид нь удаа дараа аймаг, улсын олимпиадад тэргүүн, дэд байруудыг эзэлдэг. Шавь С.Сувданчимэг Олон улсын химийн 49, 50-р олимпиадаас ХҮРЭЛ медаль хүртсэн.
  • Математикийн багш Ч.Баасанжаргал- Аймгийн математикийн масс олимпиадын удаа дараагийн аварга, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй
  • Математикийн багш Орломжав- Масс сургалтын аварга багш, тэргүүлэх зэрэгтэй.
  • Физикийн багш Ц.Насанбуян - Физикийн масс олимпиадын мөнгө, хүрэл медалт, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй
  • Физикийн багш Э.Амарбаясгалан – Улсын Физикийн олимпиадын мөнгө, хошой хүрэл медальт. Бэлтгэсэн сурагчид аймаг болон бүсийн олимпиадад тогтмол амжилттай оролцдог. Аймгийн физикийн багш нарын олимпиадад 10 удаа 1-р байр шалгарсан, мэргэжлийн Тэргүүлэх зэрэгтэй.
  • Англи хэлний багш И.Оюунтуяа - Улсын Англи хэлний олимпиадын мөнгөн медальт, Аймгийн 3 удаагийн мэргэжлийн аварга.
  • Химийн багш Б.Очирхуяг Улсын химийн олимпиадад сурагчдаа бэлтгэн оролцуулж жил бэлтгэсэн шавь нар нь амжилттай оролцож амжилт нь тогтмолжсон. Багш өөрөө улсын болон аймгийн олимпиадад  2 ба 3 дугаар байр эзэлсэн.
Материаллаг бааз: Ахлах сургууль нь дээд сургуулийн анги танхим, сургалтын лабораториудыг сургалт хүмүүжлийн ажилдаа бүрэн ашигладаг, суралцах орчин нөхцөлөөр бүрэн хангагдсан.
  • Химийн лаборатори
  • Физикийн лаборатори
  • Компьютерийн лаборатори
  • Номын сан
  • Спорт заал
  • Хөл бөмбөгийн талбай
  • Дотуур байр
  • Залуус зоогийн газар
Сургалтын тэтгэлэг: Эрдэнэт цогцолбор их сургуульд суралцах нийтлэг журмын 11.2 Сурагчдад шагнал урамшуулал олгох ба хөнгөлөлт үзүүлэх зүйлээр сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцана.