“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Рагчаахүү, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ц.Ариунболд нар 2026 оны 08 сарын 05-ны өдөр Эрдэнэт цогцолбор их сургуульд хүрэлцэн ирж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, инженер техникийн ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд тулгуурласан сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Мөн хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, инновац, хүний нөөцийн хөгжил гэсэн үндсэн чиглэлээр өргөжүүлж, үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд нийцсэн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Энэхүү уулзалт нь “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийн үйлдвэрлэлийн хэрэгцээ, Эрдэнэт цогцолбор их сургуулийн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний чадавхыг уялдуулах, улмаар бүс нутгийн хүний нөөц, технологи, инновацын хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.