Эрдэнэт цогцолбор их сургууль нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад байгууллагын ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр 17 төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулж, ажилтнуудын мэдлэг, ур чадвар, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Энэ хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал ХАБЭА-н ажилтны 10 модуль бүхий нийт 124 цагийн сургалтыг зургаа дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 14, бусад байгууллагын 2, нийт 16 ажилтан хамрагдав.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд модуль тус бүрээр мэргэшсэн, туршлагатай 30 гаруй ХАБЭА-н сургагч багш нар хичээл зааж, оролцогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлийн үнэлгээ, ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр онолын мэдлэг олгож, мэргэжлийн ур чадвар, зөв хандлагыг төлөвшүүлэхэд анхааран ажиллалаа.
Сургалтын төгсгөлд оролцогчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс цахим системээр зохион байгуулдаг ХАБЭА-н ажилтны онолын шалгалтад хамрагдсан 87.5 хувь нь 80-аас дээш хувийн үнэлгээ авч тэнцсэн амжилт үзүүллээ.
Энэхүү сургалт нь байгууллагын ХАБЭА-н үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, ажилтнуудын аюулгүй ажиллагааны мэдлэг, ур чадвар, хариуцлагатай хандлагыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой юм.ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, ЗӨВ ХАНДЛАГА, ЧАДВАРТАЙ ХҮНИЙ НӨӨЦ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ.