Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Ахлах сургууль

Элсэлт-Ахлах сургууль

Манай сургууль 2006 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ахлах сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 16 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Ахлах сургууль нь Суурь болон Бүрэн дунд боловсрол олгох  ба ОУ-ын хөтөлбөрийг туршин сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг.  9, 10, 11, 12 дугаар  ангиуд хичээллэдэг.

Давуу тал:

  • Анги дүүргэлт – 24 сурагчтай;
  • Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн илүү цагаар судална;
  • Мэргэжлийн өндөр ур чадвар сайтай, дадлага туршлагатай багш нар хичээл заана;
  • Суралцагчдыг Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлээр олимпиадад бэлтгэнэ;
  • Улс, аймаг, бүсийн математик, физик, хими, англи хэлний олимпиадад амжилт гаргасан суралцагчид сургалтын төлбөрийн 5-100 хүртэлх хувийн хөнгөлөлт эдэлнэ;
  • Ахлах сургуульд хоёроос доошгүй жил суралцаж төгссөн төгсөгч “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцвал эхний жилдээ 7-12 кредитийн  сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.
  • ЭЕШ—ын дүнгээр аймаг улсын дундажаас дээгүүр шалгагдан аймагтаа тэргүүн байр эзэлдэг
  • Сурагчдын  хөгжил төлөвшлийн ажлыг дэмжин долоо хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулж хүүхэд бүрийг тэгш хамруулж байна.

Багш нар:

  • Химийн багш С.Мэнджаргал – Монгол улсын гавьяат багш, Улсын химийн олимпиадын алт, хошой хүрэл медальт. Бэлтгэсэн сурагчид нь удаа дараа аймаг, улсын олимпиадад тэргүүн, дэд байруудыг эзэлдэг. Шавь С.Сувданчимэг Олон улсын химийн 49, 50-р олимпиадаас ХҮРЭЛ медаль хүртсэн.
  • Математикийн багш Ч.Баасанжаргал- Аймгийн математикийн масс олимпиадын удаа дараагийн аварга, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй
  • Математикийн багш Орломжав- Масс сургалтын аварга багш, тэргүүлэх зэрэгтэй.
  • Физикийн багш Ц.Насанбуян – Физикийн масс олимпиадын мөнгө, хүрэл медалт, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй
  • Физикийн багш Э.Амарбаясгалан – Улсын Физикийн олимпиадын мөнгө, хошой хүрэл медальт. Бэлтгэсэн сурагчид аймаг болон бүсийн олимпиадад тогтмол амжилттай оролцдог. Аймгийн физикийн багш нарын олимпиадад 10 удаа 1-р байр шалгарсан, мэргэжлийн Тэргүүлэх зэрэгтэй.
  • Англи хэлний багш И.Оюунтуяа – Улсын Англи хэлний олимпиадын мөнгөн медальт, Аймгийн 3 удаагийн мэргэжлийн аварга.
  • Химийн багш Б.Очирхуяг Улсын химийн олимпиадад сурагчдаа бэлтгэн оролцуулж жил бэлтгэсэн шавь нар нь амжилттай оролцож амжилт нь тогтмолжсон. Багш өөрөө улсын болон аймгийн олимпиадад  2 ба 3 дугаар байр эзэлсэн.

Материаллаг бааз:

    Ахлах сургууль нь дээд сургуулийн анги танхим, сургалтын лабораториудыг сургалт хүмүүжлийн ажилдаа бүрэн ашигладаг, суралцах орчин нөхцөлөөр бүрэн хангагдсан.

  • Химийн лаборатори
  • Физикийн лаборатори
  • Компьютерийн лаборатори
  • Номын сан  
  • Спорт заал
  • Хөл бөмбөгийн талбай
  • Дотуур байр
  • Залуус зоогийн газар

Сургалтын тэтгэлэг: “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцах нийтлэг журмын 11.2 Сурагчдад шагнал урамшуулал олгох ба хөнгөлөлт үзүүлэх зүйлээр сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцана. 

Ахлах сургуулийн 2023-202оны хичээлийн жилийн элсэлт

Элсэлт авах анги: 9-р анги

Элсэлтэд тавигдах шаардлага:

  • Ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэх

Бүртгэл: 2023 оны 5 сарын 15-ыг хүртэл. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны байр, 113 тоот.

Цахим бүртгэлд энд дарж бүргүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • Төрсний гэрчилгээ
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 1 хувь цээж зураг

Элсэлтийн шалгалт: I үе шат- бичгийн шалгалт: Шалгалтыг математик, физик, хими ба англи хэлний  хичээлээр 2023 оны 05 сарын 20-нд авна. II үе шат Англи хэлний ярилцлага

Жич: Улс, аймгийн математик, физик, хими, англи хэлний хичээлийн олимпиадад I-III байрт шалгарсан сурагчдыг шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцуулна.

Орхон аймаг, Эрдэнэт хот Ш.Отгонбилэгийн гудамж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн харьяа  Ахлах сургууль

www.eit.edu.mn

Утасны дугаар: 75773198, 99350086, 99352144

Төлбөрийн тариф-Ахлах сургууль

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ДЭРГЭДЭХ

 АХЛАХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ


ЭЛСЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгссөн буюу Суурь боловсрол эзэмшсэн байх
  • Ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн байх   

ДАВУУ ТАЛ:

  • Анги дүүргэлт  цөөн – 24 сурагчтай
  • Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн илүү цагаар судална
  • Мэргэжлийн ур чадвар сайтай, дадлага туршлагатай багш нар хичээл заана
  • Суралцагчдыг Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлээр олимпиадад бэлтгэнэ
  • Олимпиадад амжилт гаргасан суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
  • ЕБС-ийн олимпиадад  амжилт үзүүлсэн суралцагчид ТС-н бакалаврын хөтөлбөрт элсвэл эхний жилдээ  сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
  • Ахлах сургуулийн төгсөгчдийн  ЭЕШ-ийн оноо өндөр байдаг

Материаллаг бааз:

    Ахлах сургууль нь дээд сургуулийн анги танхим, сургалтын лабораториудыг сургалт хүмүүжлийн ажилдаа бүрэн ашиглах боломжтой байдаг учир суралцах орчин нөхцлөөр бүрэн хангагдсан байдаг. Материаллаг бааз:

  • Химийн лаборатори
  • Физикийн лаборатори
  • Компьютерийн лаборатори
  • Номын сан  
  • Спорт заал
  • Хөл бөмбөгийн талбай
  • Дотуур байр
  • Сэтгэхүй клуб
  • Роботын клуб
  • Нисэх загвар, авто загварын дугуйлан гэх мэт сурагчдын чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангагдсан.

Сургалтын тэтгэлэг:

МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИЙН хичээлүүдээр улс, аймаг, бүсийн олимпиадад гаргасан амжилтыг үндэслэн сургалтын төлбөрийн дараах хөнгөлөлтийг олгоно.

  • Олон улсын олимпиадад шалгаран оролцвол: Сургалтын төлбөрийн 100%
  • Улсын олимпиадын III-ын даваа: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 100%
  • Улсын олимпиадын II-ын даваа: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 30%
  • Улсын чанартай олимпиад: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 10%                         
  • Бүсийн чанартай олимпиад: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 5%                                 
  • Тив, дэлхийн хэмжээний оюуны болон бусад спортын төрлүүдээр: байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 40%.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР:

СургалтТөлбөр
1Лицей сургуулийн 10-12-р ангийн сургалт2.500.000
2Кембрижийн хөтөлбөртэй 9-12-р ангийн сургалт3.500.000

Орхон аймаг, Эрдэнэт хот Ш.Отгонбилэгийн гудамж,

 “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Ахлах сургууль

Утас: +976 01352 73198, 99855353, 99350086