Оюутны дотуур байр
Оюутны байр нь 1975 онд ашиглалтад орсон сүүлийн үеийн галын аюулгүй ажиллагааны /С-2000/ дохиоллын системд холбогдсон, давхар бүрд WI-FI, хяналтын камераар тоноглогдсон, 24 цагийн харуул хамгаалалттай, сүүлийн үеийн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан нийтийн гал тогоотой ба нийт 132 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Үүнд: Оюутны I – байр 92 ортой. Оюутны II байр-42 ортой.
2010 оны хичээлийн жилээс эхлэн Монгол улсад уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус сургуульд “Оюу толгой” ХХК болон бусад уул уурхайн компиануудын захиалгаар гэрээт суралцагч оюутнуудыг хүлээн авч оюутны байраар үйлчилж байгаа ба мөн оюутан солилцооны ажлын хүрээнд жил бүр Англи, Америк, Герман Казахстан, Тайвань, Австрали, Япон, Орос зэрэг орнуудын багш, оюутнуудыг хүлээн авч тохилог байраар үйлчилж байна.
Оюутны байр нь 2011 онд Улсын Тэргүүний байраар шалгарсан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Оюут” багын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд “Эрдэнэт сувиллын цогцолбор” эмнэлэг, Цагдаагийн II хэсэг, ШУТИС, Орхон аймгийн оюутны зөвлөлтэй хамтран ажилладаг. Оюутны байр нь байрны оюутны зөвлөлийн гишүүн 4, жижүүр 4, үйлчлэгч 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр оюутан суралцагч нарын сурч боловсрох, амьдрах таатай, аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Онцлох давуу талууд
- Монгол улсад мөрдөж байгаа оюутны дотуур байрны стандартыг /MNS 5869 : 2008 /бүрэн хангасан.
- Гэр бүлтэй оюутан болон магистрант оюутнууд суралцах хугацаандаа байраар үйлчлүүлэх.
- 15м2 өрөөнд нэгээр амьдрах боломжтой.
- Зуны сургалт болон амралтаар ажиллах оюутнууд байраар үйлчлүүлэх.
- Оюутан сургуульд элссэн үеэс сургууль төгстлөө байраар үйлчлүүлэх боломжтой,
- Мэргэжлийн боловсрол олгох урт болон богино хугацааны сургалтын суралцагч нар байраар үйлчлүүлэх.
Оюутны байрны бүртгэл:
/Бүртгүүлэгч нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны дотуур байрны журмын дагуу бүртгүүлнэ/
Үүнд:
- Байранд орох хүсэлт гаргагч нь ЭЦДС-ийн бакалавр, магистрийн хөтөлбөрийн идэвхитэй төлөвийн суралцагч байх бөгөөд дотуур байранд амьдрах хүсэлт гаргах, баталгаажуулах үйл ажиллагааг ЭЦДС-ийн пэйж хуудсанд /цаашид цахим хуудас гэх/-д нэвтэрч зохих зааврын дагуу гүйцэтгэнэ. Шинэ элсэгчийн хувьд оюутны кодоо авсан байх шаардлагатай
- Байранд амьдрах хүсэлтийг 08-р сарын 05-ны өдрөөс эхлэн 08-р сарын 23-ны өдрийг дуустал цахим хуудсаар авах бөгөөд суралцагч амьдрах байрыг сонгон хүсэлт гаргана.
- Хүсэлтийн дагуу оюутнуудыг дотуур байранд хүлээж авах үйл ажиллагаа 2024-08-24 ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд явагдаж дуусна.
- Эрэгтэй, эмэгтэй суралцагч нэг өрөөнд хамт байрлахгүй бөгөөд хүйсийн байдлаар өөp өөp давхарт байрлана.
- Байранд хүсэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдвол байранд оруулахгүй.
- Байранд хүсэлт гаргах, баталгаажуулах, амьдрахтай холбоотой зөвлөгөө мэдээллийг ЭЦДС-ийн албан ёсны цахим хуудас, оюутны байрны мэдээллийн самбарт байршуулна.
- Хүсэлт гаргасан суралцагчдын жагсаалт үүсгэн баталгаажуулалтыг хийхдээ тухайн суралцагчийн суралцаж буй түвшин, харьяаллын дагуу дараах эрэмбийг баримтална.
Үүнд:
- Хөдөө, орон нутгийн харьяалалтай, 1-р түвшний суралцагчид
- Хөдөө, орон нутгийн харьяалалтай, 2-р түвшний суралцагчид
- Хөдөө, орон нутгийн харьяалалтай, 3,4-р түвшний суралцагчид
Байрны хуваарилалтын шийдвэрийн дагуу ЭЦДС-ийг төлөөлөн байрны мастер-коменданд суралцагч бүртэй гэрээ байгуулна.
Байранд амьдрах эрх авсан бүх түвшний суралцагч хичээлийн бүтэн жилээр гэрээ байгуулна.
Гэрээ байгуулахдаа дараах материалыг бүрдүүлж байрны мастер-коменданд өгнө. Үүнд:
- Эрүүл мэндийн хуудас; /18 нас хүрээгүй бол харъяа сум дүүргийн эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдсан шинжилгээний хариуг авчрах, 18 нас хүрсэн сүүлийн 1 жилийн дотор эрт илрүүлэгт хамрагдсан бол давтан шинжилгээ өгөх шаардлагагүй. Шинжилгээнд огт хамрагдаагүй бол дотуур байрны цахим хуудсан дээрх эрүүл мэндийн хуудсыг хэвлэн авч харъяа дүүргийн эмнэлэгт хамрагдаж шинжилгээний бичиг авчрах/
- Байрны төлбөр төлсөн баримт;
Гэрээний нэг хувийг мастер-комендант хадгалж, нэг хувийг суралцагчид өгч байрлуулна.
Дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээ
№ |
Оюутны байр |
Өрөөний багтаамж |
Хагас жилийн төлбөр /1 оюутан/ |
Жилийн төлбөр /1 оюутан/ |
1 |
I байр |
4 оюутны |
425,000 |
800,000 |
2 |
I байр |
2 оюутны |
550,000 |
1,100,000 |
3 |
II байр |
4 оюутны |
425,000 |
800,000 |
4 |
II байр |
2 оюутны |
550,000 |
1, 100,000 |
Дотуур байранд орохдоо
1. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг заавал бөглүүлж ирэх. ЭНД дарж татна уу.
2. Оюутны байрны үйл ажиллагааны журамтай танилцах ЭНД дарж татна уу.
3. Бүртгэл хийгдсэнээс 1-2 ажлын өдрийн дараа таны цахим хаягт зөвлөмж хүргүүлнэ.
Оюутны дотуур байрны бүртгэл
2024-2025
II Байрны бүртгэл дууссан