Төрсөн он: 1956 он
Төрсөн газар: Говь-Алтай аймаг Халиун сум
Шагнал:
2005 он “Хөдөлмөрийн хүндэт медаль”
2010 онд “Алтан гадас”
Ажилласан байдал:
1976-1985 онуудад Эрдэнэт үйлдвэрийн Сургалтын төвд багш, ахлах инженер, хичээлийн эрхлэгч, 1987-1993 онуудад Эрдэнэт хотын МАХН-ын хороонд зааварлагч, улс төрийн ажилтан, МЭТНБ Холбоо, МЗНН, МОНН-ийн салбар зөвлөлүүдэд нарийн бичгийн дарга, орлогч дарга, даргын ажлыг тус тус гүйцэтгэж ирсэн. 1993-1995 онд Баяжуулах фабрикийн ҮТХэлтэст сургалтын инженер 1995-1999 онд шаталсан сургалттай Техникийн сургууль, Сургалтын төв, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд захирал, 1999-2011 онуудад Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд инженер, сургалтын албаны ажилтан, ХАБЭА-н инженерийн албыг гүйцэтгэж байгаад 2011 оноо гавъяаныхаа амралтанд гарсан.
Б.Мажинбуу Эрдэнэт үйлдвэрт ажилласан 31 жилээс 29 жилд нь зөвхөн , “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд тогтвор суурьшилтай хоёргүй сэтгэлээр ажиллан сургуулийн өсөлт, хөгжилтөнд өөрийн оюун санаа, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан.