Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Хөдөлмөрийн хүндэт медальт Ш.Сүхээ

Төрсөн он: 1956 он

Төрсөн газар: Баян-Өлгий аймаг Буянт сум

Шагнал:

1999онд “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг

2002 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль

2015 онд  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аварга

Ажилласан байдал:

Ажил хөдөлмөрийн гараагаа 1979 онд Бэрхийн үйлдвэрт эхэлж 2004 он хүртэл хугацаанд цахилгааны слесарь, шугам сүлжээ, дэд станцын мастер, инженер, Бэрхийн үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч, Ерөнхий инженер, 2001-2004 онуудад Бэрхийн үйлдвэрийн дэд захирлаар ажилласан.2005 оноос “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд багш, дэд профессор, сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад 2015 онд гавъяаныхаа амралтанд гарсан.

2011 онд техникийн ухааны доктор (Ph.D)-ийн зэрэг хамгаалсан.