Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аварга

Төрсөн он: 1970 он

Төрсөн газар: Төв аймгийн  Баян-Өнжүүл сум

Шагнал:

2012 онд Боловсролын тэргүүний ажилтан,

2009 онд Орхон аймгийн Ахлах багш цолтой.

2013 оны Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга ажилтан

2005,2012 онуудын ТС-ийн Хөдөлмөрийн аварга багш

ТС-ийн  “Шавийн хайртай багш”-аар 3 удаа өргөмжлөгдсөн

“Монгол–21” сангийн шагналаар

Гаргасан амжилт

Б.Оюун нь “Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуй дахь цагаан шороог барилгын материалд ашиглах боломжийн судалгаа“ сэдвээр судалгаа хийн ШУТИС-ийн харъяа Барилга-Архитектурын сургуулийн докторантурт сурч байна. Энэхүү судалгааны ажил нь үйлдвэрийн хаягдлыг ашиглах, Эрдэнэт хот орчмын агаар, хөрсний бохирдолтыг багасгах ач холбогдолтойг үнэлсэн байна.2014-2015 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн баяжуулах фабрикийн хаягдал цагаан шороог барилгын материалд ашиглах технологи, аргазүйн судалгаа” сэдэвт төслийг Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлснээр хаягдал цагаан шороог элс, шавраар ялган ялгасан шавраар нь өнгөлгөөний керамик тоосго, ялгасан элсийг барилгын бүх төрлийн хуурай хольцод дүүргэгчээр хэрэглэх, хаягдлыг нано хэмжээтэй нунтаглан бетоны бат бэхийг дээшлүүлэх нанонунтаг гарган авах боломжийг тогтоолоо. Судалгааны ажлынхаа үр дүнгүүдээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичин гадаад дотоодын олон сэтгүүлд  хэвлүүлэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Б.Оюун нь мэргэжлийн мэдлэг, боловсрол өндөртэй, сурган, заах арга зүйн арга барил сайтай, удирдан зохион байгуулах, багшлах болон эрдэм шинжилгээ судалгааны ажлын их туршлагатай, олны төлөө өөрийн авьяас чадварыг зориулан амжилтай ажиллаж байна.