Төрсөн он: 1957 он
Төрсөн газар: Хэнтий аймаг Биндэр сум
Шагнал:
2007 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ний Хөдөлмөрийн аварга
2010 онд Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч
2013 онд Монголын Металлургийн холбооны “Алтан од” одон
2015 онд Монгол улсын тэргүүний уурхайчин
Ажилласан байдал:
1975-1982 онд ЗХУ-ын Москва хотноо Ган хайлшийн дээд сургуулийг металлурги-инженерийн мэргэжлээр төгссөн.Техникийн шинжлэх ухааны магистр, ШУТИС-ийн ГУУС-ийн докторант, 1983 онд Геологи уул уурхайн томилолтоор Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-ийн цутгуурын цехэд анх ган хайлагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
Үүнээс хойш ээлжийн мастер, хэсгийн дарга, технологич, ЗМЗ-ын хяналтын албаны дарга хүртэлх ажил алба гүйцэтгэхэдээ металл боловсруулах цутгах технологийг боловсронгуй болгох импортын бүтээгдэхүүнийг орлуулах технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 2004 оноос “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд багшлахадаа төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологиор олон арван инженер шавь бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан.