“АМЬДРАЛ БОЛ АЯЛАЛ ”
КЛУБ
Оюутан сурагчдад бие бялдрын хүмүүжил олгох, мэргэжлийн сонголтыг нь баталгаажуулах мэргэжлийнхээ хэрэгцээ, ач холбогдлыг бүрэн мэдэрч түүнийгээ богино хугацаанд эзэмших, цаашид мэргэжлээрээ тууштай ажиллах сэтгэл зүйг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл зорилгоо практик туршлагаар тогтоож, ажлын байраа олоход нь туслан дэмжих улмаар байгаль, орчноо зөв зохистой хайрлан хамгаалах нөхөн сэргээх экологийн хүмүүжил төлөвшил олгох зорилгоор тус клубийг уул уурхайн тэнхим, политехник коллеж, ахмадын зөвлөлийн чиглүүлэгч багш нар хамтран сургалтын алба, оюутны зөвлөлийн дэмжлэгтэйгээр байгуулж байна.
- Зорилгуудынхаа хүрээнд сургалт, судалгаа, танин мэдэхүйн экологи, эрүүл мэндийн аяллыг сургалтын хугацаанд байнга явуулж ажиллах чиглэл арга барилаа аяллын зорилго нөхцөл байдалд тохируулж сонгоно.
- Клубийн ажиллах чиглэл нь сургуульд үйл ажиллагаа явуулж байгаа клубийн ажиллах зарчимтай адил явагдана.
- Клуб нь аяллын чиглэл хариуцсан тэргүүлэгчидтэй байх бөгөөд клубийн тэргүүн, нарийн бичгийг дундаасаа сонгоно, жил бүр тайлангаа сургалтын албанд танилцуулж байна.
- Клубийн чиглүүлэгч зөвхөн багш нар ажиллана .
- Зохиосон аялал бүрийн тайланг сургуулийн веб хуудас, клубийн чат, хэвлэн сурталчлах архивлан хадгалж, өөрсдийн мэргэжлээ сурталчлан ажиллана.
- Клубийн санхүүжилт нь өөр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.
- Мөн ивээн тэтгэгч, байгууллага, хувь хүмүүс байж болно.
- Мөн сургуулийн захиргаа жилийн төсөвт санал өгч тусгуулах хэлбэрээр байж болно.
- Санхүүгийн орлого, зарлигийн тайланг тухай бүрд ил тодоор тайлагнаж байна.
- Оюутнуудыг чиглүүлэн ойлгуулж, зохион байгуулж хамруулна.
- Сургалт танин мэдэхүй, судалгаа экологийн аяллыг мэргэжлээ амжилттай, үр дүнтэй эзэмших, дадал чадвартай болгох арга барилын нэг болгох.
- Сургалт судалгаа танин мэдэхүйн аяллаа сургалтын төлөвлөгөөнд тусгах.
- Бусад тэнхимийг уриалан аялал бүрийн төлөвлөгөөг батлуулж байна.
- Аялал бүрийг зохион байгуулах тайлан гаргахад ач холбогдол түвшнээс нь хамаарч санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж төсөв, төлөвлөгөө тусгах.
- Аяллаар явах үед оюутнуудад хичээлийн цагийн чөлөөг олгож туслалцаа үзүүлэх.
- Аялал бүрд тодорхой хэмжээгээр оролцож туршлага, дадал чадвараа оюутнууд болон тэнхимийн багш нарт эзэмшүүлэн зөвлөж ажиллах.
- Магистр, бакалавр, мэргэжлийн судалгаа, дипломын сэдэв сонгоход туслах.
- Оюутнуудыг хамруулахад туслах, нийгмийн идэвхтэй байр суурьтай болоход нь чиглүүлэн ажиллах.
- Сургууль сурталчлах, мэргэжлийн чиг баримжаа олгох, аяллын зохион байгуулалтад дэмжиж ажиллах.
- Уул уурхайн тэнхим
- Политехник коллеж
- Ахмадын зөвлөлийн чиглүүлэгч багш Б. Мажинбуу