Mobile legends-н club
Цар тахлын улмаас цахим орчин үсрэнгүй урагшилж цахим спорт нь албан ёсны спорт хэмээн хүлээн зөвшөөрөгдөж 2023 оны Олимп-д албан ёсны төрлөөр орхоор болсон билээ. Харин сурагчид(Gen Z) гэртээ олон жил тэг зогсолт хийсний улмаас найз, сургуулын идэвхитэй үйл ажиллагаа болон нийгмийн харилцаанд хойрог хандах хандлагийг бусад их сургуулиудын жишгээр fцахим спортын клубээр дамжуулан багаар ажиллах чадвар сайтай, олон найз нөхөддтэй, илүү өөртөө итгэлтэй, шүүмжит сэтгэлгээ хөгжсөн мөн бичлэг дуу дүрс янзлах болон шууд дамжуулалт хийж сурах зэрэг олон зүйлсэд чадварыг нь дээшлүүлэх юм.
Клубын онцлог : Үүсгэн байгуулагчаар улсын 2 тэмцээнд айраг болон шилдэг 6-р байранд орсон Continue багын ахлагч Ганбаяр ажиллана.
Цахим спортын дугуйлангын мэдээлэл
Клубын нэр : ACE | Always Continue till the End
Хариуцсан багш : Д.Түвшинжаргал, Б.Зориг
Санаачлагч : Улсын хэмжээний тэмцээнд 2 удаа айрагдсан , ЭЦДС-н тэргүүн байр, бус хэмжээний 3 тэмцээнд гутгаар байр тус тус оролцсон багын ахлагч шилдэг тоглогч, улсын шилдэг 48 уран илтэгчийн нэг Ганбаяр.
Цахим спортоор дамжуулан сурагчдын дунд эерэг уур амьгалыг түгээх болон олон ур чадварыг нэмэгдүүлж нийтэч болгон хичээлд нь ахиц гаргахад түлхэц өгөх.
Зорилгодоо хүрэхийн тулд дараах зүйлсын ойлголт өгөх үүнд:
- Цахим халдлагаас өөрийгөө хамгаалах болон мөрийтэй тоглоомоос зай барихад нөлөө үзүүлэх.
- Компютер, гар утас болон бусад хэрэгсэлүүдийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
- Бичлэг, зураг болон дуу дүрсийг бүтээх буюу авах, янзлах ухагдахуун өгөх
- Нэг баг хамт олон болж ажиллахад түлхэц өгөх болон олонтой нийтэч байж өөрийгөө илэрхийлэхэд түлхэн шинэ найз нөхөдтэй болоход уриалах
- Нийгмийн идэвхи болон санаачилгатай байхыг таниулах
- Шүүмжит болон аналитик сэтгэхүйг хөгжихөд түлхэц өгөх.
Оролцогчдын бололцооноос хамаарч 7 хоногт 3 өдөр 6-15 цаг хичээллэх.
Клубын болон бусад оюутан залууст эерэг нөлөөлөл үзүүлэх
- Үндэсний аваргад сургуулиа төлөөлөн оролцох баг хамт олон болон оюутнуудыг шалгаруулах
- Нэрэмжит аварга шалгаруулах уралдаан тэмцээн зохиох
- Цахим спорттой холбоотой арга хэмжээ зохиох
- Сургууль болон клубээ таниалах зорилготойгоор цахим хаяг сувгуудыг нээн ажиллуулах
- Үзүүлэн тоглолт хийх
- Цахим спортын сайн талуудыг таниулах
- Бусад клубын үйл ажиллагаанд оролцох
- Сонирхолтой тоглолтууд дээр ярилцах
- Гарын хурд болон рефлексийг нэмэгдүүлэх дасгал хийх
- Тоглолтуудын арга барил ухагдахуун ойлголтууд, стратеги, тактик, микро менежментүүдийг таниулах
- Клуб хамт олноороо салхинд гарах, кино үзэх, бясалгал хийх
Аймгийн бусад нэгжүүдтэй хамтарч ажиллах