Эрдэнэт цогцолбор дээд сургууль

"РУССКИЙ МИР" клуб

Удирдагч багш: Ч.Лхагвасүрэн, Ц.Нямхүү

ЗОРИЛГО : Оюутны орос хэлний боловсролыг дээшлүүлэх, Оросын хэл соёлыг сурталчлан таниулахад оршино. 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Ярианы сургалт
  • Киноны өдөр
  • Уламжлалт баяр, уралдаан тэмцээнийг оюутнуудтай хамтран зохион байгуулах

Ажиллах цагийн хуваарь:  Бямба 09:30-11:30
Танхим: Орос хэлний кабинет ОБ-215

  • Хамтран ажиллах 
  • Харилцан ярилцах 
  • Нээлттэй байх 
  • Зөвлөгөө өгөх, чиглүүлэх 
  • Үгийн сангаа баяжуулах 
  • Хэлний орчин бүрдүүлэх 
  • Идэвхтэй байх 
  • Санаачлага гаргах, дэмжих 

  • Орос хэлээр орчуулах, ярих, сонсох, бичих, унших ур чадварыг эзэмшинэ.
  • Тасралтгүй суралцана.
  • Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөнө.
  • Өөртөө итгэлтэй, өөрийнхөө үзэл санаа тэмүүлэлд үнэнч үлгэр дууриалалтай байх чадамж нэмэгдэнэ.

 

“Русский мир” оюутны клубийн ажиллах журам

  1. Клуб нь орос хэлний мэдлэг чадварыг хөгжүүлэх, гишүүдийн орос хэл,Орос улсын соёл, уламжлал, зан заншил, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагаа, санаачлагыг дэмжин ажиллах болно.
  1. Энэхүү клуб нь багш оюутны сайн дурын оролцоонд тулгуурлан ХУ-ны тэнхим, Оюутны зөвлөлтөй хамтран ажиллана.
  2. “Русский мир” клубийн үйл ажиллагааны төлөвлөгөөг орос хэлний багш нар идэвхтэн гишүүдтэй хэлэлцэн боловсруулж улирал бүр ХУТ-ийн эрхлэгчээр батлуулна. 
  3. Клубийн 7 хоног тутмын арга хэмжээнд оролцож байгаа болон клуб “Русский мир”   Facebook бүлэгт нэгдсэн хэн боловч, тус клубийн гишүүн байна. 
  4. Клубийн үйл ажиллагаа ямар нэг төлбөр хураамжгүй байна.  
  5. Долоо хоног тутамд 1 удаа буюу Бямба гараг бүрийн 09:30-11:30 цагт Клубийн уулзалт-сургалтыг Оюутны 1-р байрны  байрны 215 тоот танхимд зохион байгуулна.
  6. Клубийн үйл ажиллагаа, уулзалт-сургалтыг багш, идэвхтэн гишүүд багшийн удирдлага дор хөтлөн явуулна.
  7. Цаашид сайн дурын үндсэн дээр клубийн Уулзалт болон Facebook бүлгийн үйл ажиллагааг хэн ч хөтлөн явуулж болно.
  8. Клубийн уулзалт-сургалт, үйл ажиллагааны зургийг авч тайлан мэдээнд тусгана.

“Русский мир” клубийн үйл ажиллагааны төлөвлөгөө

/2024-2025 оны хичээлийн жил/

Хэрэгжүүлэх ажлууд

Хугацаа

Хариуцах эзэн

Хүрэх үр дүн 

А. Клубээс тогтмол явуулах ажил

1

Ярианы чадвар олгох хичээл,

Бямба гараг бүр 0930-1130

Ц.Нямхүү

Ч.Лхагвасүрэн

Тайлант хичээл

2

Киноны өдөр

Бямба гарагт сард нэг удаа

Ц.Нямхүү

 

Орон судлалын мэдлэг, урлаг, гоо зүйн мэдрэмж дээшилнэ.

2

Оюутнуудын дунд зохион байгуулах үйл ажиллагааны удирдамж боловсруулах

А, Б улиралд

Ч.Лхагвасүрэн

 

Удирдамж чиглэл өгнө.

Б. Найрамдал, хамтын ажиллагаа, орон судлал, соёлын арга хэмжээнүүд

1

Танин мэдэхүйн тэмцээн

X/ 20-XI/03

Ц.Нямхүү

Э.Мөнхжин

Б.Азжаргал

Екатеринбург хот, УрХИС-ийн талаар мэдлэг, мэдээлэл олж авах

2

Шинэ жилийн баяр

XII/20

Ц.Нямхүү

Э.Мөнхжин

Б.Азжаргал

Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх

3

“Масленица” үзэсгэлэн, өдөрлөгийн цуврал арга хэмжээ

II/24-III/02

Ц.Нямхүү

Э.Мөнхжин

Б.Азжаргал

Орон судлалын мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтран ажиллаж, харилцан суралцах

4

“OPEN MIC”  үйл ажиллагаа

V/02

Ц.Нямхүү

Г.Ариунболор

Б.Ганжигүүр

Дууны бэлтгэл хийлгэх, найруулга, хөтөлбөрийн дагуу хөтлөх, тайз бэлтгэх

5

Олон улсын орос хэлний баярын өдөр

2025.06.06

Ц.Нямхүү

Э.Мөнхжин

Б.Азжаргал

А.С.Пушкины амьдрал, уран бүтээлтэй танилцах, шүлгийг уран яруу унших