“Хиймэл оюуны клуб”
Хиймэл оюун ухааны клуб нь “Эрдэнэт Цогцолбор дээд сургууль”-ийн мэдээллийн технологийн ангийн оюутнууд болон удирдагч багшийн бүрэлдэхүүнтэйгээр 2022 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай клубын зорилго нь оюутан залуус хичээлээс гадуурх цагаа бүтээлчээр өнгөрүүлэх, багаар ажиллах чадварт суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад идэвхтэй оролцож мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг дэмжихэд оршино. Энэхүү клуб нь нэг зорилго, хүсэл тэмүүлэлтэй баг хамт олныг бүрдүүлсэн билээ.
- ЭХМТ-Тэнхимийн оюутнуудад IoT технологи, техник хангамж, машин сургалт, мобайл апп болон веб хөгжүүлэлт зэрэг чиглэлүүдээр сургалт явуулах.
- Онол болон практик хослуулна.
- Клуб нь удирдагч багш, ахлагч оюутан, гишүүд гэсэн бүтэцтэй байх бөгөөд ахлагч оюутныг дундаасаа сонгоно.
- Удирдагч багшийн өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд гүйцэтгэж, 7 хоног бүр хийсэн ажлаа гүйцэтгэлийн хувьтай мэдээллэж байх.
- Жил бүр тайлан гаргах.
- Клубийн санхүүжилт нь өөр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.
- Мөн ивээн тэтгэгч, байгууллага, хувь хүмүүс байж болно.
- Мөн сургуулийн захиргаа жилийн төсөвт санал өгч тусгуулах хэлбэрээр байж болно.
- Санхүүгийн орлого, зарлигийн тайланг тухай бүрд ил тодоор тайлагнаж байна.
- Оюутнуудыг клубт хамруулж, идэвх санаачлагатай байхад нь чиглүүлэх
- Судалгаа, эрдэм шинжилгээ, тэмцээн уралдаанд бэлтгэх
- Мэргэжлийн хүрээнд оюутнуудын ур чадвар, сонирхлыг нэмэгдүүлэх
- Мэдээллийн технологийн мэргэжлийг сурталчлах
- Оюутнууд сургуулиа төлөөлөн улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоход нь санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж төсөв, төлөвлөгөө тусгах.
- Тэмцээн уралдаанд оролцох хугацаанд хичээлийн чөлөөг олгож туслалцаа үзүүлэх.