Электроник, автоматжуулалтын клуб
Электроникийн клуб нь “Эрдэнэт Цогцолбор дээд сургууль”-ийн Цахилгаан системийн автоматжуулалт, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөрийн оюутнууд болон Коосэн коллеж, Ахлах сургуулийн сурагчид, зөвлөх болон удирдагч багшийн хяналтан дор 2022 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Тус клубын зорилго нь оюутан, сурагчдыг орчин үеийн технологийн суурь болох электроник ба микроконтроллёрын чиглэлийн мэдлэг, багаар ажиллах, бие даах болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх чадварыг хичээлийн бус цагаар нь хөгжүүлэх, электроникийн олимпиад, уралдаан тэмцээнд бэлтгэж оролцоход оршино.
Клубын үйл ажиллагааг дараах багш нар удирдан зохион байгуулна.
Зөвлөх багш: А.Түвшинжаргал, tuvshinjargal@erdenetis.edu.mn
Удирдагч багш: Н.Елдос, eldos@erdenetis.edu.mn
ЭХМТТ-ийн оюутнууд болон Коосэн коллеж, Ахлах сургуулийн сурагчдад, электроникийн суурь ойлголтууд, микроконтроллёрын чиглэлээр онолын мэдлэгээ ашиглан хүний амьдралд хэрэгцээтэй бүтээл хийх, электроникийн олимпиад, уралдаан тэмцээнд бэлтгэж оролцох
- Клуб нь зөвлөх багш, удирдагч багш, ахлагч оюутан, гишүүд гэсэн бүтэцтэй байх бөгөөд ахлагч оюутныг дундаасаа сонгоно
- Удирдагч багшийн өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж, 7 хоног бүр хийсэн ажлаа гүйцэтгэлийн хувьтай мэдээллэж байх
- Хичээлийн төгсгөлд хүүхэд бүр үзсэн агуулагынхаа хүрээнд бүтээл хийх
- Жил бүр тайлан гаргах
- Клубын гишүүд хураамж өгөх хэлбэрээр клубын үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
- Мөн клубыг ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүс санхүүжүүлж болно.
- Мөн клубын зүгээс сургуулийн захиргаанд хүсэлт гаргаснаар сургуулийн үйл ажиллагааны жилийн төсөвт тодорхой мөнгөн дүн тусгуулах хэлбэрээр санхүүжилт авч болно.
- Санхүүгийн орлого зарлагын тайланг улирал бүр ЭХМТ тэнхимд тайлагнаж байна.
- Клубт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг хамруулж, мэргэжлийн зөвлөгөө өгч бүтээл хийх болон олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцоход нь чиглүүлэх
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцуулах, тэмцээн уралдаанд бэлтгэх
- Оюутнуудыг мэргэжлийн мэдлэг, чадвар, сонирхлыг нэмэгдүүлэх замаар мэргэжилдээ дуртай болгох
- Электроник, автоматжуулалтын мэргэжилтэн болоход нь дэмжлэг үзүүлэх
- Оюутнууд сургуулиа төлөөлөн улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоход нь санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж төсөв, төлөвлөгөөнд тусгах.
- Тэмцээн уралдаанд оролцох хугацаанд хичээлийн чөлөөг олгож туслалцаа үзүүлэх