Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

ОРОС ДУУНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эх орны Аугаа Их дайны ялалтын 78 жилийн ой, Халх голын ялалтын 84 жилийн ойг угтан Цэрэг, эх орны сэдэвт орос дууны уралдааныг 2023 оны 04 сарын 21-ний өдөр Соёл урлагийн цогцолборын бага танхимд гоцлол болон хамтлаг дууны төрлөөр амжилттай зохион байгууллаа.

Уралдаанд Нийгмийн ухаан, Инженер технологийн салбараас нийт 37 оюутан оролцлоо.

Уралдааны дүнг гаргахад гоцлол дууны төрөлд Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн ЦСА-1 ангийн оюутан Б.Билгүүн “Русский парень” дуугаар тэргүүн байр,  Уул уурхайн тэнхимийн ХМТ-2 ангийн оюутан П.Норовпил “Уральская рябинушка” дуугаар дэд байр, Санхүү менежментийн тэнхимийн Санхүү-3 ангийн оюутан А.Янжинлхам гутгаар байр,  хамтлаг дууны төрөлд Санхүү менежментийн тэнхимийн “Искра” хамтлаг тэргүүн байр, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн  “Огонь” баг дэд байр, Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн “Победа” баг гутгаар байр тус тус эзэллээ.

Энэхүү соёл олон нийтийн уламжлалт ажил нь оюутан залууст түүхийн бодит үнэн байдал, дайны хор хөнөөл, хамтын ялалтын үнэ цэнийг ойлгуулах төдийгүй тэдний гоо зүй, урлагийн мэдрэмж, багаар ажиллаж амжилтад хүрэх, хамт олны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах хандлага, зохион байгуулах эв дүй, ур чадварыг хөгжүүлэх талаар чухал үр нөлөөтэй, олон талын ач холбогдолтой арга хэмжээ  болдог гэдгийг зохион байгуулагчид онцлон тэмдэглэв.  

Уралдааны зохион байгуулагчаар Русский дом-ын Эрдэнэт хот дахь Орос хэлний салбар төв, шүүгчээр 19-р сургуулийн багш Булатова А.Д., УУТ-ийн багш Б.Номин, ХУТ-ийн багш Д.Өлзийлхагва, хөтлөгчөөр АМБТ-1 ангийн оюутан Л.Ариунжаргал, МХУЗБ-2 ангийн оюутан Э.Цацралзаяа нар ажилласан байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :