- Номын сангаас 2023 оны 04 дүгээр сарын 21-нд “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Номын санчид номын клубийн дугуйлангийн гишүүдийн хамт өглөө багш ажилчид, оюутан сурагчдыг номтой угтан номын соёлыг түгээе ажиллагаа явууллаа.
- Уран зохиол, түүх нийгмийн номоор болон шинэ номын үзэсгэлэн гаргаж сурталчилсан. Энэ үеэр “Та авч болно, өгч болно” ном солилцох үйл ажиллагаа боллоо.
- Лицей ахлах сургуулийн сурагчид, оюутнуудын дунд “Ном унших соёл” сэдэвт лекцийг Орхон аймгийн нийтийн номын сангийн захирал сэтгүүлч, зохиолч Д.Цэнд-Аюуш уншиж, номын тухай харилцан ярилцлаа.
- 2022-2023 оны номын сангийн “Тэргүүний уншигч” ийг шалгаруулан өргөмжлөл дурсгалын зүйл гардууллаа. “Тэргүүний уншигч”-аар МТ-1 ангийн оюутан Б.Баярбат, УУАТТ-2 ангийн оюутан Б.Жамъяншийрэв, Лицей ахлах сургуулийн 12-р ангийн сурагч М.Мөнхтуяа нар шалгарсан байна.