2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааны хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас 2023 оны 04 сарын 20-22-ны өдрүүдэд Дархан хот, Сэлэнгэ аймагт “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор А.Түвшинжаргал, Уул уурхайн тэнхимийн багш Ш.Амгаланбаяр, Механикийн тэнхимийн дэд профессор Б.Алтансанаа нар ахлах сургуулийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох түүнд нөлөөлөх хүчин зүйлс, инженерийн мэргэжил эзэмшихийн давуу тал, ирээдүйн мэргэжлийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар илтгэл тавьж, Эрдэнэт хот, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцах боломж түүний давуу талын талаар мэдээлэл хүргэж, Цахилгааны инженер, Мэдээллийн технологи, Уул уурхайн ашиглалтын технологи, Механик инженер хөтөлбөрүүдийн чиглэлээр сурагчдын сонирхсон асуултуудад хариулав.
“Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” танилцуулгад Дархан хотын Ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн 128 сурагч, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн 104 сурагч, нийт 232 сурагчид оролцсон бөгөөд ЕБС-уудын багш, сургалтын менежерүүд дараагийн хичээлийн жилүүдэд дахин сургалт авах, хамтран ажиллах талаар санал тавьсан.