Эрдэнэт цогцолбор дээд сургууль

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИЛЖҮҮЛЭН АВЛАА

МУИС-ийн Орхон аймаг дах салбар Эрдэнэт сургуулийг 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд  нэгтгэсэнтэй холбоотой Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Гадаад хэлний багш /англи хэл/  хөтөлбөрүүдийн МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ-г “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн нэр дээр шилжүүлэн авлаа.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нийгмийн ухааны салбар нь 1992 оноос багшийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 2000 оноос бизнесийн удирдлагын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 2021-2022 оны хичээлийн жилд БМИҮЗ-ийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын дагуу Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Багш гадаад хэлний боловсрол (англи хэл) бакалаврын хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл хийлгэж 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. 

Энэ нийтлэлийг хуваалцах :