Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

ISO 9001 СТАНДАРТЫН СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА..

 “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтэстэй хамтран 2023 оны 05 сарын 03-ны өдрүүдээс 05 сарын 05-ны өдрүүдэд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын сургагч багшийн танхимын сургалтыг зохион байгуулж байна.

ISO 9001 стандартын сургагч багшийн сургалт нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанар, стандарт, итгэмжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Чанарын хяналтын хэлтэстэй зөвшилцсөний үндсэн дээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Захирлын “Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 (ISO 9001:2015) стандартын сургагч багшийн сургалт зохион байгуулах тухай” А/59 дугаар тушаалаар 7 бүтцийн нэгжийн 27 ажилтан сургагч багшийн сургалтад хамрагдлаа.

Сургалтыг танхим цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид сургагч багшийн сургалтад хамрагдсан ажилтнууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүдэд ISO 9001 стандартын талаар мэдлэг олгох сургалтад багшлан, үйлдвэрийн хэмжээнд стандартыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах эрх зүйг бүрдүүлж байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.

Энэ нийтлэлийг хуваалцах :