Тус сургуулийн Ахлах сургууль нь 2006 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 17 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Кембрижийн Олон Улсын шалгалтын төвөөс 2021 оны 12 сарын 17-ны өдөр зохион байгуулсан Ахлах сургуулийн үйл ажиллагаанд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрх олгох хяналт, шалгалтад амжилттай оролцож, 2022 оны 01 сарын 10-ны өдөр Ахлах сургууль нь Олон Улсын Кембрижийн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах шалгуур шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарсны дагуу 2022-2023 оны хичээлийн жилээс 9-р ангидаа Олон Улсын Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургалт эрхлэх шалгуур, шаардлагын дагуу БШУС-ын 2023 оны 05 сарын 04-ний өдрийн А/201 дүгээр “Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” тушаалаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын Ахлах сургууль Cambridge international school, Суурь: MNS5420.3:2004, Бүрэн дунд:MNS5420.4:2004 “ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТТАЙ” сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар авлаа.