“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2023 оны “EIT-Эрдэмтдийн индэр” докторант багш, судлаачдын судалгааны ажлын үр дүнг танилцуулах цуврал нээлттэй хэлэлцүүлгийн 4 дэх дугаар 05 сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Ч.Отгончимэг “Тээрмийн синхрон хөдөлгүүрийн цахилгаан зарцуулалтын судалгаа”, ахлах багш С.Будхүү “Шууд утгуурт экскаваторын цахилгаан хэрэглээний математик загварчлал” сэдвээр тус тус докторантын судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүллээ. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг жил бүр хэлэлцдэг бөгөөд Ж.Баатархүү (Sc.D), Ш.Сүхээ (Ph.D), Х.Намсрай (Ph.D), Ш.Төрбат (Ph.D), Ш.Ганбат (Ph.D), Б.Хээрийнбаатар (Ph.D) нарын эрдэмтэд судалгааны арга зүйн зөвлөгөө зөвлөмж өглөө.