Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “ҮСЭГЛЭЛИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд эх хэлний мэдлэгийг бататгах, үндэсний бичиг соёлоо сурч судлах хамгаалах, хөгжүүлэх, өвлөх үйл хэрэгт оруулах хувь нэмэр оролцоог нэмэгдүүлэх, монгол бичгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ахлах ангийн сурагчдын дунд “Үсэглэлийн аварга” шалгаруулах тэмцээнийг номын сан, номын клубтэй хамтран 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 9-12-р ангийн сурагчид тус бүр 4 гишүүнтэй 4 баг болон өрсөлдлөө.

Тэмцээн удирдамжийн дагуу  3 үе шаттай явагдсан ба хөгжөөн дэмжигч сурагчид багтаа үг үсэглэж оноо цуглуулж оролцлоо. Тэмцээний шүүгчээр Номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш, Монгол хэлний багш Б. Туул нар ажиллалаа.

Тэмцээний тэргүүн байрт 12 дугаар ангийн Б.Бэрцэцэг ахлагчтай баг, дэд байрт 11 дүгээр ангийн О.Мөнхнасан ахлагчтай баг, шилдэг үсэглэгчээр 11 дүгээр ангийн сурагч Б..Бархасвад нар  тус тус шалгарлаа.

Тэмцээнд байр эзэлсэн сурагчдад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.

Энэ нийтлэлийг хуваалцах :