Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“EiT- ЭРДЭМТДИЙН ИНДЭР” №5 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2023 оны “EIT-Эрдэмтдийн индэр” докторант багш, судлаачдын судалгааны ажлын үр дүнг танилцуулах цуврал нээлттэй хэлэлцүүлгийн 5 дахь дугаар 05 сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор А.Түвшинжаргал “Эргэлдэх урвуу дүүжинг reinforcement сургалтаар тэнцвэржүүлэх” сэдвээр докторантын судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүлсэн ба Л.Наранцэцэг (Ph.D), Ш.Төрбат (Ph.D), Б.Хээрийнбаатар (Ph.D) нарын эрдэмтэд судалгааны арга зүйн зөвлөгөө зөвлөмж өглөө.

Энэ нийтлэлийг хуваалцах :