Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД АМЬДАРДАГ ОЮУТНЫ ДУНД “МИНИЙ ӨРӨӨНИЙ НОМЫН САН” СЭДЭВТ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН ЯВУУЛЛАА

Номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн дотуур байранд амьдардаг оюутнуудын дунд “Миний өрөөний номын сан” сэдвийн хүрээнд төсөл, санал санаачилга боловсруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд хичээлийн 1-р байрнаас 405, 408, 401 дүгээр  тасгийн оюутнууд, 2-р байрнаас 2 дугаар тасгийн оюутнууд оролцлоо.

Уралдаан  удирдамжийн дагуу  явагдаж  тэмцээний шүүгчээр Номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш, Мастер комендат Б.Хишигдарь  нар ажиллалаа.

Уралдааны  тэргүүн байрт хичээлийн 1 дүгээр байрны 401-р тасгийн  Б.Алтанхуяг, дэд байрт 408 дугаар тасгийн ЦСА-2 ангийн оюутан Л.Аззаяа, гутгаар байрт хичээлийн 2 дугаар  байрны II тасгийн Сэтгэл судлал-I ангийн оюутан Б.Золбоо нар  тус тус шалгарлаа.

Уралдаанд байр эзэлсэн оюутнуудад  өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.

 

Энэ нийтлэлийг хуваалцах :