Европын холбооны дээд боловсролын Эрасмус хөтөлбөрийн Digital Move төслийн анхдугаар уулзалт 2023 оны 5 сарын 22-26-ны өдрүүдийн хооронд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Төслийн нээлтэд БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Сибестиан Сүрэн, тэргүүн зөвлөх, ноён Жулиен Пауперт, Digital Move төслийн ерөнхий менежер Ларифи Даленда, Хернандиз Мариа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, БНФУ-ын UNIVERSITÉ CÔTE D’AZUR сургуулийн төлөөлөгчид, Словак улсын Technical University of Košice сургуулийн төлөөлөгчид болон Вьетнам улсын 7 их сургуулийн төлөөлөгчид, Монгол Улсын 4 их, дээд сургуулийн төлөөлөл оролцлоо.
Digital Move төсөл нь Европын Холбооны ERAMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төсөл бөгөөд Монгол, Вьетнам улсын их, дээд сургуулиудад шинэлэг сургалтын арга барил нэвтрүүлэх, бизнесийн салбар, төлөөлөлтэй идэвхтэй хамтран ажиллах замаар цахим шилжилтийг хийх, хэрэгжүүлэх зорилготой юм.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Digital Move төслийг 2023-2026 онд хэрэгжүүлнэ.