ХБНГУ-ын FAV Service GmbH компани болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульхоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ХБНГУ-д цахилгаанчин, үйлдвэрийнмеханик, гагнуурчин зэрэг 300 гаруй нарийн мэргэжлээр суралцах боломжийгтанилцуулах өдөрлөг 2023 оны 08 сарын 30 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.Өдөрлөгийн үеэр “Хөгжил” төвийн удирдах зөвлөлийн дарга С.Гантөр “ХБНГУ-ын Мэргэжлийн боловсролын хосмог сургалтын систем”, Гадаад хэлний төвийн эрхлэгчН.Амаржаргал “Герман хэлний сургалт” сэдвээр танилцуулга хийж мэдээлэл өглөө.“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гадаад хэлний төв ХБНГУ-д суралцах хүсэлтэйзалууст герман хэлний (А1-В2) шаталсан сургалт зохион байгуулж В2 түвшний мэдлэголгох юм. Герман хэлний шаталсан сургалтуудаа амжилттай дүүргэж, В2 түвшнийсертификат гардсан залуус визэнд орж, ХБНГУ-д үнэ төлбөргүй суралцах үүд хаалганээгдэнэ.