Эрдэнэт цогцолбор дээд сургууль

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ “УГТАЖ МЭД, ТУНГААЖ БОД, САЙЖИРЧ ҮЛД” УРИАТАЙ ЭХЭЛЛЭЭ.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын  дарга О.Ариунгэрэлт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан 

Г.Батмөнх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэлтэс, газар, нэгжийн удирдлагууд Орхон аймаг дахь Капитрон банкны захирал З.Эрхэмбаяр, Монгол-21 сангийн нарийн бичгийн дарга Д.Цацрал, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн профессор багш, ажилтан, оюутан, сурагчид оролцлоо. 

Манай хамт олон, олон улсын ISO 21001 стандарт нэвтрүүлсэн сургуулийн хувьд 2023-2024 оны хичээлийн жилд хүн бүр өдөр бүхэн “Угтаж мэд, тосож бэлд, босож дав, тэсэж дав, тунгааж бод, сайжирч үлд” уриа дэвшүүлэн, суралцах зорилттой ажиллана.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль өнгөрсөн хичээлийн жилд нийгмийн ухааны салбараар бүл нэмэн өргөжиж, англи хэл, нягтлан бодох, санхүү менежментийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр эхний жилдээ амжилттай хэрэгжүүлсэн бол олон улсад ажиллах эрх бүхий гагнуурчин бэлтгэх хоёр удаагийн сургалтыг амжилттай төгсгөж, Политехник коллежийн үйл ажиллагааг жигдрүүлжээ. Энэ хичээлийн жилээс Япон улсын инженер бэлтгэх Коосен технологийн коллеж тус сургууль дээр нээгдэхэд бэлэн болоод байгаа зэрэг олон шинэ амжилт, онцлог үйл явдлаар дүүрэн байсныг захирал, доктор Д.Зоригтхүү нээлтийн үеэр онцлов. 

Өмнөх жилүүдэд оюутнуудын 90 гаруй хувь нь Орхон аймгаас элсэн суралцдаг байсан бол энэ жил шинээр элсэгчдийн 36 хувь нь Улаанбаатар хот болон 12 аймаг, орон нутгаас ирсэн оюутнууд байгаа аж. Улсын хэмжээнд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг олон их дээд сургуулиас Эрдэнэт цогцолбор дээд сургуулийг сонгож, суралцахаар элссэн оюутнууддаа талархал илэрхийлэхийн ялдамд уул уурхайн ууган сургуульд тавтай суралцахыг урьж буйгаа багш ажилтнууд энэ үеэр илэрхийлсэн. 

2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын 14 хөтөлбөрт 182 оюутан шинээр элсэж, 14 хөтөлбөрт  726 оюутан, нийт 908 оюутан, магистрын 13 хөтөлбөрт 150 оюутан, ахлах сургуулийн  9, 10, 11, 12-р ангид 109 сурагч, Эрдэнэт политехник коллежийн 3 хөтөлбөрт 41, Коосэн коллежийн 3 хөтөлбөрт 37 нийт   1245  суралцагч суралцаж байна.

May be an image of 1 person and crowd

May be an image of one or more people

May be an image of 9 people

May be an image of 4 people and text

May be an image of 13 people and text

May be an image of 6 people

Нээлтийн арга хэмжээний үеэр өнгөрсөн хичээлийн жилд амжилт гаргасан багш, оюутнууд болон шилдэг элсэгчдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол 21 сан, Капитрон банк болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчдөөс тэтгэлэг гардууллаа. Үүнд:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит тэтгэлгийг :

  • 3.2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй суралцаж, захирлын нэрэмжит хуудсанд 6 удаа дараалан бичигдсэн: Цахилгаан системийн автоматжуулалт-4 ангийн оюутан  Т.Абылай, Уул уурхайн машин тоног төхөөрөмж-4 ангийн оюутан Б.Батсанаа нар тус тус сургалтын төлбөрийн 100% хөнгөлөлт, 

Захирлын нэрэмжит хуудсанд 4 удаа дараалан бичигдсэн: 

  • Мэдээллийн технологи-3 ангийн оюутан Г.Солонго, Ашигт малтмалын баяжуулалтын технологи-3 ангийн оюутан С.Энхсаруул, Б.Өгөөмөр, Мэдээллийн технологи-4 ангийн оюутан А.Жаргалмаа нарт сургалтын  төлбөрийн 60% хөнгөлөлт,     

Захирлын нэрэмжит хуудсанд 2 удаа дараалан бичигдсэн: 

  • Цахилгаан систем автоматжуулалт -2  ангийн оюутан  Л.Одлхагва, уул уурхайн машин тоног төхөөрөмж-3 ангийн оюутан Л.Мөнхзул, уул уурхайн машин тоног төхөөрөмж-4 ангийн оюутан У.Билгүүн, Б.Энххүлэг, С.Эрдэнэбаяр нарын 5 оюутан тус бүрд сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ахлах сургуулийн 11-р ангийн сурагч  Ц.Энхриймаа, 12-р ангийн сурагч Г.Тулгаа нарын 2 сурагч тус бүрд сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт,  

“Монгол 21”сангийн тэтгэлэг:

  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Уул уурхайн тэнхимийн дэд профессор Ч.Энхчимээ, 
  • Уул уурхайн машин тоног төхөөрөмж-3 ангийн оюутан О.Доржсэмбэ, Уул уурхайн ашиглалтын технологи -4 ангийн оюутан Ё.Өлзийбаяр нар тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг, 

Капитрон банкны тэтгэлэг:

  • Мэдээллийн технологи  -2 ангийн оюутан Б.Ууганбат 1,5 сая төгрөгийн тэтгэлэг, 

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2007 оны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг:

  • Цахилгаан систем автоматжуулалт -1 ангийн оюутан М.Очирхуягт гардууллаа. 

May be an image of 4 people and text

May be an image of 4 people

May be an image of 5 people and text

May be an image of 6 people and text

Энэ нийтлэлийг хуваалцах :