Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ЭРДМИЙН УУРХАЙ” боловсролыг дэмжих сарын аяны нээлт боллоо.

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛЬ, 19-Р СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН УУРХАЙ” боловсролыг дэмжих сарын аяны нээлт 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Амарын талбайд болж байна. Аяны нээлт ЭЦДС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, ахмад багш, ажилтан, мэргэжлийн 7 тэнхим, алба нэгжийн удирдлага, ажилтан, албан хаагчид, төгсөгчдийн төлөөлөл, оюутан суралцагчид, политехникийн коллеж, ахлах сургууль, 19-р сургуулийн багш ажилтан, сурагчдын хүндэтгэлийн жагсаал Амарын тайлбайд алхаж орж ирснээр эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаа багш, оюутнуудын урлаг соёлын тоглолтууд, оюутнуудын флашмоб, төгсөгчдийн мэндчилгээгээр үргэлжилж байна. Мөн тус сургуулийн Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимийн төгсөгчид банк, санхүү болон татвар, нийгмийн даатгалын талаар мэдээлэл өгч ажиллаж байна. Уг үйл ажиллагаагаар сарын аяны хүрээнд ЭЦДС-ийн зүгээс зохион байгуулах ажлууд болон сургуулийн өдөр тутмын сургалтын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллүүдийг Орхон аймгийн ард иргэд, оюутан, сурагчдад танилцуулна.

ы

Энэ нийтлэлийг хуваалцах :