Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Хүмүүнлэгийн ухааны тэнхим захиргааны I, II байранд хөтөлбөр сургалтын талаар мэдээлэл өгч байна.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим 2023-09-06-нд хэрэгжүүлж буй бакалаврын хөтөлбөрүүд болон Гадаад хэлний төвөөс зохион явуулдаг гадаад хэлний модуль сургалтуудыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны II байранд сурталчилж ажиллалаа. Энэ ажлын хүрээнд гадаад хэлний сургалт болон бакалаврын өдөр болон эчнээ ангийн талаарх мэдээллийг 53 хүнд хүргэж, гадаад хэлний сургалтад 5 хүн, Англи хэлний орчуулагчийн эчнээ ангид 1 хүн бүртгэсэн.

Мөн Засвар Механикийн Цех, Хүний нөөцийн хэлтэс, Баяжуулах Фабрик, ХМТАЦ зэрэг бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн менежер болон сургалт хариуцсан инженерүүдэд гадаад хэлний  модуль сургалтын мэдээллийг хүргэсэн.

Энэ нийтлэлийг хуваалцах :