Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтны сургалтыг ажлын байран дээр зохион байгууллаа

            “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  2023 оны 01-р сарын 17-ны өдрийн А/22 дугаар “ХАБЭА–н цогц сургалт зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “ХАБЭА-н сургалтын нэгдсэн хуваарь”-ийн дагуу 17 төрлийн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.

2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалтыг Засвар механикийн заводын тоног төхөөрөмжид тулгуурлан ажлын  байранд дадлагын хичээлийг зохион байгууллаа. Тухайн сургалтаар:

  • Компрессын төхөөрөмж /Хийг хураах, чийг ялгах төхөөрөмж/
  • Автоклав/Уураар жигнэх төхөөрөмж/
  • Хийн баллон болон түүнийг хадгалах төхөөрөмжүүд дээр хэрхэн аюулгүй ажиллах талаар сургалт явагдлаа.  

Сургалтад 8 бүтцийн нэгжийн 51 ажилтан хамрагдсан. Суралцагчид танхим, дадлагын сургалт хосолж явуулсан нь илүү үр дүнтэй байна хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.    

Энэ нийтлэлийг хуваалцах :