Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“Эрдмийн уурхай” боловсролын сарын аян зохион байгуулагдаж байна.

Сарын аяны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны I, II байранд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас зохион байгуулж байгаа сургалтуудын талаар танилцуулга хийж, мэдээлэл өгч байна. 2023 оны 9 сарын 7ны өдөр захиргааны II байранд Чадамжид суурилсан ХАБЭА-н 14 төрлийн сургалтын танилцуулга хийж, сонирхсон асуултад хариулж санал солилцлоо. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаатай танилцаж “Нэн түрүүнд ХАБЭА” бодлогыг хэрэгжүүлэх гол үндэс болсон ХАБЭА-н сургалтын талаар ажлын байранд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаад талархал илэрхийллээ.

Энэ нийтлэлийг хуваалцах :