Монгол улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ой, “Эрдмийн уурхай” боловсролыг дэмжих сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурлын эхний өдрийн “Геологи, уул уурхай, экологи”, “Уул уурхайн хаалтын менежмент” болон “Нийгмийн асуудлын” салбар хуралдаан 2023 оны 09 сарын 14-ний өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэргүүн байранд NCD группын ХЭМАБ-ын албаны дарга Н.Очирбат “Эрүүл, аюулгүй-зөв ажиллах арга барилд ажилтныг төлөвшүүлэх сургалтын процессын загвар” илтгэлээр;
Дэд байранд Шинжлэх ухааны академи Хими, химийн хүрээлэнгийн танхимийн дарга Г.Шийрав “Уул уурхайн хаягдлын боловсруулалтаар нэмэлт бүтээгдэхүүн гарган авах” илтгэлээр;
Гутгаар байранд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахлах багш Б.Энхцэцэг “Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлага-тогтвортой хөгжлийн бодлогын түүхэн замнал, онцлог, үр дүнгийн судалгаа (2016 оноос хойш)” илтгэлээр тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 9 сарын 15-ны өдөр “Эрдэс боловсруулалт, металлурги” салбарын хуралдаанаар үргэлжилнэ.