Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Эрдэнэт Медикал эмнэлэгийн ажилчин, албан хаагчдад сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө

ЭЦДС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Н.Амаржаргал, Д.Өлзийлхагва нар “Эрдмийн уурхай” боловсролын сарын аяны хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуваарийн дагуу Эрдэнэт Медикал эмнэлэгийн ажилчин, албан хаагчдад сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн эчнээ сургалт, Гадаад хэлний төвийн сургалтуудыг танилцуулж сонирхсон мэдээллийг өгч ажиллалаа. Мэдээлэл, танилцуулгыг Эрдэнэт Медикал эмнэлэгийн гүйцэтгэх захирал П.Сувдаа болон 40 гаруй эмч, сувилагч, ажилчид сонирхлоо.Тус эмнэлийн ажилчид англи хэлний сургалтууд, ажлын байранд сургалт явуулж болох эсэх талаар голчлон асууж мэдээлэл авч байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :