Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“Ашигт малтмалын баяжуулалтын технологи” Хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын  oлон төрөлт спортын арга хэмжээ амжилттай  зохион байгуулагдлаа

Монгол улсад Ашигт малтмалын баяжуулалтын технологийн инженер мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” хөтөлбөрөөр суралцаж буй оюутан, багш нарын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл амьдралын дадлыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, шинэ элсэгчдийг хүлээн авах, танилцах, оюутны шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор олон төрөлт спортын арга хэмжээ 2023 оны 09 сарын 23-24-ний өдрүүдэд ШУТИС-ийн II байранд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд “ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” дээд сургуулийн АМБТ-1 ангийн 9 оюутан, АМБТ-2 ангийн 3 оюутан, АМБТ-3 ангийн 3 оюутан, АМБТ-4 ангийн 1 оюутны хамтарсан баг тамирчид амжилттай оролцлоо.

САГСАН  БӨМБӨГИЙН 5Х5 ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:

      1-р байр АМБТ- ЭРДЭНЭТ

      2-р байр АМБТ-4

      3-р байр АМБТ-2

САГСАН  БӨМБӨГИЙН 3Х3 ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:

      1-р байр АМБТ- ЭРДЭНЭТ

      2-р байр АМБТ-2

      3-р байр АМБТ-4

ГАР БӨМБӨГИЙН ХОЛИМОГ ТӨРӨЛД:

      1-р байр АМБТ- 3

      2-р байр АМБТ-1

      3-р байр АМБТ-2

МЭНДЧИЛГЭЭ:

      1-р байр АМБТ- 4

      2-р байр АМБТ-1

      3-р байр АМБТ-3

ЭРЭГТЭЙ ШИЛДЭГ ТОГЛОГЧООР:

АМБТ-ЭРДЭНЭТ багийн 3-р курсын оюутан Б. Ган-Эрдэнэ

ЭМЭГТЭЙ ШИЛДЭГ ТОГЛОГЧООР:

АМБТ-ЭРДЭНЭТ багийн 3-р курсын оюутан Э. Ганцэцэг

БАГИЙН НИЙЛБЭР ОНООГООР:

     1-р байр АМБТ- 4

     Дэд байранд АМБТ-ЭРДЭНЭТ баг тус тус эзэллээ.

Энэ нийтлэлийг хуваалцах :