“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 сарын 18-ны өдөр баталсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанар, стандарт, итгэмжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахаар“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн төв, Чанарын хяналтын хэлтэстэй хамтран “MNS ISO/IEC 17025:2018 (ISO/IEC 17025:2017)”, “MNS ISO/IEC17020:2013 (ISO/IEC 17020:2012)” стандартуудын танилцуулах сургалтыг 2023 оны 9дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар, 9 сарын 25, 28-ны өдрүүдэд танхимаар амжилттай зохион байгууллаа.Сургалтад Чанарын хяналтын хэлтэс, Судалгаа шинжилгээний хүрээлэн,Дулааны цахилгаан станц, Механикийн хэлтэс, Спорт цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль зэрэг цехүүдийн давхардсан тоогоор 253 ажилтан хамрагдсан ба Олон улсын үнэлгээний аудитор, багш С.Ганцэцэг, Монгол улсын зөвлөх инженер, үнэлгээний тэргүүлэх аудитор, багш Д.Оюунчимэг нар хичээл заалаа.