Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

БШУ-Ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН “ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛЬ ДЭЭР БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

МУ-ын Ерөнхий сайдын Орхон аймагт айлчлах айлчлалын хүрээнд БШУ-ы сайд, Соёлын сайд, Эрүүл мэндийн сайдууд салбар бүрийн ажилтнуудтай уулзалт зохион байгуулж байна.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны 09 сарын 29-ний 08.30-10.30 цагт “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн 1-р байранд боловсролын салбарын багш, ажилтны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ амжилт гаргасан зарим багш, ажилтанд салбарын шагнал гардууллаа.

Энэ үеэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механикийн тэнхимийн багш Г.Оюунсүрэн “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа.


Г.Оюунсүрэн багшийнхаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

Энэ нийтлэлийг хуваалцах :