Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

ГЕРМАН УЛСЫН FAV Service GmbH КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  

ХБНГУ-ын FAV Service GmbH компанийн төслийн удирдагч профессор Heiko Schuler, мэргэжилтэн хөгжүүлэх, сүлжээний зохицуулагч Robert Pfann, “Хөгжил” төвийн удирдах зөвлөлийн дарга С.Гантөр, зөвлөх С.Болор нар 10 сарын 07 өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд зочилж уулзалт хийв. ХБНГУ-ын FAV Service GmbH компани болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ХБНГУ-д цахилгаанчин, үйлдвэрийн механик, гагнуурчин зэрэг 300 гаруй нарийн мэргэжлээр суралцах боломжийг олгож “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 25 суралцагчтайгаар Герман хэлний А1 түвшний сургалтаа амжилттай явуулж байна. Тус төлөөлөгчид сургалтын явцын талаар хичээл зааж байгаа мэргэжлийн багш нар болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж герман хэлний сургалтад хэрэглэгдэх ном сурах бичгийг хүлээлгэн өгөв.

Энэ нийтлэлийг хуваалцах :