Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

9-Р АНГИЙН СУРАГЧДЫН АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ АЯЛАЛ

Булган Аймгийн Хишиг-Өндөр сумын ЕБС “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран ажил мэргэжлийн чиг баримжаа олгох аялалаа 2023 оны 10-р сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Аялалд тус сургуулийн 9-р ангийн 2 бүлгийн 48 сурагч хамрагдаж, эцэг, эх, багш нарын төлөөллийн хамтаар дараах маршрутаар Эрдэнэ хот, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай танилцлаа.

Үүнд:

✅Соёл, урлагийн цогцолборын Виртуал музей

✅Хүдрийн ил уурхай, тэсэлгээ

✅“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн 1-р байр

✅Найрамдал өндөрлөг, Эрдэнэт хот

✅“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн 2-р байр

Аялалын хүрээнд ЭЦДС-ийн сургалтын үйл ажиллагаа, олгож буй мэргэжлүүдийн онцлог, тэтгэлэг, урамшуулал зэргийн талаар сурагчид сонирхсон асуултууддаа хариулт авснаас гадна ЭЦДС-д Булган аймгаас элсэн суралцаж буй сурагчид эхний жилдээ 100% үнэ төлбөргүй суралцдаг тухай болон оюутны байр, мэргэжлийн лабораториуд сурагчдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :