Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ХАБЭА-Н АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ 124 ЦАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын болон гаднын байгууллагын ажилтнуудад ХАБЭА-н 14 төрлийн сургалт зохион байгуулдаг.

2023 оны 10 сарын 2-ны өдрөөс 10 сарын 13-ны өдрүүдэд ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны 12 модуль, 124 цагийн сургалтыг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 22, гаднын 6, нийт 28 ажилтан хамрагдсан.

Сургалтын модуль тус бүрээр мэргэшсэн, мэргэжлийн 30 гаран багш хичээл зааж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай онолын суурь мэдлэг, хандлага, дадлыг эзэмшүүллээ.

Энэ нийтлэлийг хуваалцах :