2023 оны 10 дугаар сарын 18-нд Ажил олгогчийн ХАБЭА-н сургалтыг Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал болон Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нарт зохион байгуулж нийт 45 удирдах ажилтан хамрагдлаа.
Энэхүү сургалтын үр дүнд Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 17.1 заалтыг хэрэгжүүлэхээр Орхон аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд 3 жилийн хугацаатайгаар нийт ажилтны ХАБЭА-н сургалтыг “Эрдэнэт Цогцолбор” дээд сургуультай хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.