Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН ХЭМАБ-ЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХЭМАБ-ын нөхцөлийг сайжруулах иж бүрэн арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо-Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг амжилттай хэрэгжүүлэх, Удирдлагын ХЭМАБ-ын манлайлах чадамжийг дээшлүүлэх зорилгоор Удирдах ажилтны ХЭМАБ-ын манлайлал сургалтыг ерөнхий захиргааны хэлтсийн дарга нарт зориулж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтаар ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартыг амжилттай хэрэгжүүлэх, манлайллын талаар мэдлэгтэй болж, манлайлах аргуудаас суралцлаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :